“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн арга хэмжээ Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт эхэллээ

“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрт хамрагдахаар 760  гаруй сурагч бүртгүүлснээс 150 сурагч шалгарсан. Оролцогч хүүхдүүд өнөөдөр Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт хөтөлбөрийн чиглүүлэх сургалтад хамрагдаж эхэллээ.

“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийг “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд 2023 оны 11-р сараас 2024 оны 6-р сарын хооронд зохион байгуулах юм.

Хөтөлбөрийн оролцогч хүүхдүүд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго, орчны эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маягаас гадна парламентын боловсрол, хүний эрхийн талаар ойлголт, мэдээлэл авдаг.

 Мөн үе тэнгийнхэнтэйгээ багаар ажиллаж, аймаг, дүүрэгтээ нөлөөллийн ажил хийх дадлага, ур чадварт суралцдагаараа онцлогтой.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …