“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” Үндэсний чуулган зохион байгуулагдаж байна

Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Азийн хөгжлийн банктай хамтран “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” Үндэсний чуулганыг 7 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү чуулганд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг болон бусад 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын удирдлагуудаас гадна гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлдэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий байгууллагын 800 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.

Чуулганы үеэр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон түүнийг дагаж гарсан журмын хэрэгжилт, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын үр нөлөө, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид үзүүлж буй  сэтгэл зүйн, эрүүл мэндийн үйлчилгээний өнөөгийн байдал, хохирогчид хууль зүйн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлаар зочин илтгэгч илтгэл танилцуулж, цаашид гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд ямар арга хэмжээ авах талаар санал солилцож байна.

Зочин илтгэгчид гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хамтарсан багийн үйл ажиллагаа маш чухал байна. Гэтэл хамтарсан багийн гишүүн буюу нийгмийн ажилтан эсвэл гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн сум, хороонд дутмаг байгаагаас гадна одоо байгаа хүмүүс нь тогтворгүй ажиллаж байгаа юм. Иймд сум, хороонд нийгмийн ажилтан, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтны орон тоог нэмэгдүүлэх, тэднийг тогтвор суурьшилтай ажиллахад анхаарах шаардлагатай байна.

Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 90 гаруй хувь нь тодорхой хэмжээний боловсролтой бөгөөд согтууруулах, мансууруулах төрлийн зүйл хэрэглээгүй үедээ цочмог уур, бухимдлын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгааг дурдаж байлаа.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …