АШУҮИС-ийн төгсөлтийн өмнөх сургалтын 3 хөтөлбөр дэлхийн боловсролын стандартыг хангаж, олон улсын магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ хүлээн авлаа.
2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ASIIN (Accreditation Agency for Study Programs in Engineering, Informatics, Natural Sciences and Mathematics) байгууллагын хурлаар “Хүний их эмч” бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн хугацааг сунгалаа.
АШУҮИС-ийн “Хүний их эмч”, “Сувилагч”, “Нийгмийн эрүүл мэнд судлаач” бэлтгэх сургалтын хөтөлбөрүүд ASIIN, APHEA (Agency for Public Health Education Accreditation) байгууллагаар тус тус амжилттай магадлан итгэмжлэгдлээ.
Цаашид бид “Шүдний их эмч”, “Эм зүйч” бэлтгэх бакалаврын сургалтын хөтөлбөр, “Анагаах ухаан” магистрын цахим хөтөлбөрүүдийг ACQUIN (Accreditation, Certification and Quality Assurance Institute) байгууллагаар магадлан итгэмжлүүлэхээр ажиллаж байна.