Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Би дурламаар байна” дуу хулгайн дуу болж таарснаар түүнийг цахим ертөнцөд нилээд муулах хандлага гараад байгаа билээ. Дуучин залуу маань энэ бүхэнд өөрийгөө огт буруугүй DOZ интертайнментийн Дооёог буруутай хэмээн мэдэгдсэн бөгөөд ахиад л энэ тухайгаа өөрийн твиттер хуудаснаа дагалдагчидтайгаа санал бодлоо солилцжээ. Тодруулбал,
Amgalanbaatar: Твитерээр хулгайн дуу, клип болж хангалттай нисэлдлээ. Тайлбар өгөөч Д.Болд оо.
Dorjsuren Bold: Эхлээд тэр дуугаа сонсоод ая болон нот нь бүгд адилхан байна уу, үгүй юү гэдгийг мэдчихээд хүнийг хулгайчаар нь дуудаарай.
Batuka: Клипийг нь аль студи хийсэн юм бэ. Дууны ая зохиогч нь хэн бэ?
Dorjsuren Bold: Энэ клипийг “DOZ entertainment” 15 сая төгрөгөөр хийсэн. Найруулагчаар нь Доржсүрэн өөрөө ажилласан. Үйлчлүүлэгчийн хувьд би үнэ хөлсөө төлөөд ажлаа хийлгэсэн. Харин “DOZ entertainment”-ыг ийм зүйл хийнэ гэж бодсонгүй.
Мөөгий Мазаалай: Хулгайн санаа байсныг нь та мэдэж байсан уу?
Dorjsuren Bold: Хэрвээ мэдсэн бол юу гэж гаргах билээ дээ. Клип хийж байгаа студи нь тэр зүйлээ хариуцах ёстой байдаг юм. Би биш, тэд л уучлал гуйх ёстой. Гэхдээ ая, шүлэг хоёр нь минийх. Үүнийг харин хулгайнх гэж хэлж болохгүй байх шүү.
Author: “Хайрын хүч” цомгийнхоо бүх дууг хулгайлсан байсан. Хүн засардаггүй л юм байна.
Dorjsuren Bold: Чи ингэж хэлж болохгүй шүү!!!
Tugs: Урлагаар зөв үлгэр дуурайл үзүүлсэн гэж төрөөс Төрийн соёрхол олгосон байх шүү. Хулгай хийсэн бол буцаа.
Dorjsuren Bold: Энэ шагналыг буцааж өгсөн ч яалаа, байсан ч яалаа. Бидэнд үр өгөөжөө өгөөд байгаа зүйл биш. Ийм юманд дуртай хүмүүс шаагьж л байг. Тэгэх тусам нь гялалзана.
Эл жиргээнийх нь дараа хүмүүс түүнд ихэд дургүйцсэн бөгөөд Д.Болдыг “дандаа л дуу хулгайлж байдаг. сурсан юм мм тавихгүй л дээ” гэх зэргээр жиргэж гарсан юм. Мөн түүний “Монгол поп” цомогт нь багтсан Rockit bay-тэй хамтран дуулсан “Үүлэн домог” хэмээх дууны ая нь АНУ-ын дуучин Jay Sean-ы “Ride it”, дуучин Агиймаатай хамтран дуулсан “Миний хөрш чөтгөр” киноны “Хайрлах хүсэл” дууны ая “Fly to the sky eternity”, “Kiss you” дуу нь Joe хэмээх дуучны “Make you my baby” дууны аятай тун адилхан гэдгийг ч иш татан тэмдэглэцгээжээ.