СБД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс замын цагдаагийн хэлтэст техник хэрэгсэл гардуулан өглөө

Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс иргэдийг зам тээврийн зөрчил, осол эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хангах зорилгоор согтуурал тандах багаж болон холбоо мэдээллийн хэрэгслийг дэд хурандаа М.Эрхэмбилэг даргатай Замын цагдаагийн хэлтсийн хамт олонд гардуулан өглөө.

Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Энхболд “БНСУ-д үйлдвэрлэсэн мэдрэх чадвар өндөр, 2-3 секундэд хэмжиж мэдээлдэг хамгийн сүүлийн үеийн өндөр технологи бүхий согтуурал тандагч багаж болон бусад хэрэгслийн талаар танилцуулаад дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн хамт олонд ажлын амжилт хүсье” гэв.

 

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …