Ш.Гантөмөр:Дугаарын хязгаарлалтад орохгүй тээврийн хэрэгслүүд таних тэмдэг, логотой байх шаардлагатай

Дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөх тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Зөрчил бүртгэлийн хэлтсийн дарга Ш.Гантөмөр мэдээлэл өглөө.

ТэрбээрТээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам болон холбогдох захирамжид дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөхөөр заасан тээврийн хэрэгслүүд нь Замын хөдөлгөөний удирдлагын төвд бүртгүүлэх шаардлагатай. Ингэснээр замын хөдөлгөөнд хязгаарлалтгүйгээр оролцож болно. Гэхдээ тухайн тээврийн хэрэгслүүд нь таних тэмдэг, логотой байх шаардлагатай.

Такси, сургуулийн автобус, түгээлтийн машины зөвшөөрөл нь Нийслэлийн Нийтийн тээврийн газарт бүртгэлтэй байдаг. Нийслэлийн Нийтийн тээврийн газраас илгээсэн тээврийн хэрэгслийн жагсаалтын дагуу манай байгууллага системдээ бүртгэдэг. Цахилгаан, дулаан хангамжийн тээврийн хэрэгслүүд шууд манай байгууллагад хандан бүртгүүлж, зөвшөөрөл авна. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камерын систем нь зөвхөн улсын дугаар танина. Иймд дугаарын хязгаарлалтад орохгүй тээврийн хэрэгслүүд буюу хэвлэл мэдээллийн байгууллагын автомашин нь заавал таних тэмдэгтэйгээр хөдөлгөөнд оролцоно.”гэв.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журамд зааснаар:

  • Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах;
  • Мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаанд ашиглах;
  • Жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байгууллагын автобус, 8-аас дээш буюу нийслэлийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх;
  • Гадаад улсад бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн нутаг дэвсгэрээр зорчин өнгөрөх;
  • Онцгой байдлын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсан;
  • Дулаан, цахилгаан, усан хангамж, шуурхай ажиллагааны тээврийн хэрэгсэл, эмнэлгийн зориулалттай бараа бүтээгдэхүүн түгээх тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөнө.

Харин ирэх оны нэгдүгээр сарыг дуустал хэрэгжих дугаарын хязгаарлалтад:

  • Зохих зөвшөөрөл, тоноглол бүхий бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл
  • Оршуулгад явж буй тээврийн хэрэгсэл
  • Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар, үйлчилгээний тээврийн хэрэгсэл
  • Дипломат байгууллага болон гадаад улсын зочин, төлөөлөгчид үйлчлэх тээврийн хэрэгсэл
  • Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдыг тээвэрлэх үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл
  • Нийтийн тээвэр, стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ
  • Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй юм.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …