ОБЕГ: Улаанбаатар гурилын үйлдвэрийн агуулахад гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Улаанбаатар гурил” ХХК гурилын үйлдвэрийн агуулах шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 12 сарын 25-ны өдрийн 06:38 цагт НОБГ-т ирсэн.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрийн тархалтыг 07:30 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Санал болгох мэдээ

ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИВ

-Хиймэл оюун, эрчим хүч, цахим дэд бүтцийг тусдаа салбарууд бус харин нэг экосистем болохыг онцоллоо- …