“Ган үзэг-2023” наадмын шилдгүүд тодорлоо

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хэвлэл мэдээллийн салбарын “ГАН ҮЗЭГ-2023” оны тэргүүн наадмын ёслолын үйл ажиллагаа өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

Хэвлэл мэдээллийн салбарын үе үеийн ажилтан албан хаагч, 380 сэтгүүлч оролцсон энэ өдрийн баярын  чимэхэд БНХАУ-ын өмнөд мужид ургадаг байгалийн жимсийг 100 хувь органик аргаар шахаж, савалдаг “Жимсээ ч иднэ, жүүсээ ч ууна” уриатай “PU KOU” брэнд ивээн тэтгэгчээр хамтран ажиллалаа.

Тус наадмын үеэр “Ган үзэг-2023” наадмын оны шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж, хэвлэл мэдээллийн салбарын 2023 оны шилдгүүдийг тодрууллаа.

 “ОРОН НУТГИЙН ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА”-аар Дархан хотын “DBS” телевиз

“ШИЛДЭГ СЭТГҮҮЛ”-ээр “Эргэлт” сэтгүүл

САЙТЫН ШИЛДЭГ РЕДАКТОР”-аар UBN.mn сайтын эрхлэгч Г.Лхагвадорж

“СЭТГҮҮЛИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-ээр Mongolian Economy сэтгүүлийн “Эрчим хүчний салбараа аваръя” бүтээл

“ШИЛДЭГ СОНИН”-оор “Зууны мэдээ” сонин

“ТЕЛЕВИЗИЙН ШИЛДЭГ РЕДАКТОР”- аар ТВ6 телевизийн Гүйцэтгэх захирал Ж.Баяржаргал

“ОРОН НУТГИЙН “ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ”- ээр Завхан аймгийн “Air1 телевиз”-ийн сэтгүүлч Б.Оюун-Эрдэнэ

“СОНИНЫ ШИЛДЭГ РЕДАКТОР”- аар “Зууны мэдээ” сонины нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал

“САЙТЫН ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ”- ээр Urug.mn сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч У. Болортуяа

“ТЕЛЕВИЗИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-ээр Eagle телевиз “Санчир гарагийн зочин” нэвтрүүлэг

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …