Х.Нямбаатар: Нэгдүгээр сарын 20-ны өдрөөс автобусны шинэ чиглэлүүдийг нэвтрүүлж эхэлнэ

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-н хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.

Хотын дарга Х.Нямбаатар дугаарын хязгаарлалт хийж буй хугацаанд түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажил хийж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Дугаар хязгаарлаж байгаа 40 хоногийн хугацаанд Улаанбаатар хотын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх чиглэлээр хөдөлгөөн зохицуулалтын шинэ тооцооллуудыг хийж байгаа. Мөн шинэ автобус орж ирж байгаатай холбоотой Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны богинын эргэлтийн маршрутыг шинээр тогтоох, тооцох судалгааны ажлыг энэ хугацаанд хийж дууссан. Нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хөдөлгөөн зохицуулалтын болон автобусны шинэ чиглэлүүдийг нэвтрүүлж эхэлнэ” гэв.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …