Боловсрол, шинжлэх ухааны сайдын докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох тушаал гарсан.
2023-2024 оны сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох төсөл, төсөл хэрэгжүүлэгч докторын нэрс тодорч шагналаа гардан авлаа. Төсөл тус бүрийг 10 сая төгрөгөөр санхүүжүүлж байгаа юм.
Инновацийн тэтгэлэг хүртсэн төсөл болон төсөл хэрэгжүүлэгч докторын нэрс:
Монгол Улсын их сургууль, доктор Ж.Болдбаатар – Малын гаралтай үс ноосноос кератин уураг гарган авах технологийн судалгаа
“Си Эл Даблью Эйч” нөхөн үржихүйн эмнэл, доктор Н.Пүрэвжаргал – “Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн өндгөвчний нөөц тодорхойлох маркерууд болон үр шилжүүлэн суулгах эмчилгээний үеийн өндгөн эсийн тоон хамаарал”
ШУА-Хими, химийн технологийн хүрээлэн, доктор Ц.Болор – Ногоон синтезийн аргаар өмхий шимэлдэг (Dracocephalum foetidum)-ний ханд ашиглан биологийн идэвхт мөнгөний нанопартикл (AgNPs) гаргах
ШУА-Биологийн хүрээлэн, доктор Н.Маржангүл – Хүнд металлаар бохирдсон хөрсийг бактерийн бүлгэмдэл ашиглан хоргүйжүүлэх технологийн судалгаа
Мал эмнэлгийн хүрээлэн, доктор Ц.Долгорсүрэн – Бага молекулт пептидийн бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь
Монгол Улсын их сургууль, доктор Э.Алтанболд – Монгол орны нууруудын морфометрт уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөө
Мал эмнэлгийн хүрээлэн, доктор Д.Будрагчаа – Малын дайвар бүтээгдэхүүнээс бэхжүүлсэн фермент ялгаж, инновацлах нь
Хөдөө аж ахуйн их сургууль, доктор Ж.Мөнгөн – Газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа зүтгэх хүчний машины жин хөрсний нягтралд үзүүлэх нөлөөллийг бууруулж, ургац нэмэгдүүлэх боломж
Хөдөө аж ахуйн их сургууль, доктор Ж.Эрдэнэдалай – Хаягдал хуванцар ашиглан хөдөө аж ахуйн машины зарим эд ангийг хийх технологи боловсруулах
ШУА- Биологийн хүрээлэн, доктор Б.Пагмадулам – Биологийн идэвхт бичил биетний (Streptomyces sp.) паразитын болон бичил биетний эсрэг идэвх (бактер, мөөгөнцөр), мөөгөнцөрийн эсрэг биобэлдмэл гаргах боломж