Олон улсын Англи хэлний олимпиадаас 7 алт, 5 хүрэл медаль хүртлээ

“Owlypia Global Around” англи хэлний олимпиад наймдугаар сарын 11-17-ны өдрүүдэд Лондон хотноо зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 15 улсын 200 орчим сурагчид оролцсоноос Монгол Улсаас Шинэ Эхлэл сургуулийн 3 багийн нийт 9 сурагч амжилттай оролцож, тэмцээний таван төрлөөс 7 алт, 5 хүрэл медаль хүртлээ.

Багийн төрөлд 25 баг оролцсоноос манай 3 баг амжилттай оролцож сурагч Б.Туяамаа ахлагч, Б.Оюунтүлхүүр, Б.Пүрэвбат нарын бүрэлдэхүүнтэй “Young Leaders of Mongolia” баг алтан медаль, шилдгийн шилдэг баг /Pen Down Challenge, Speech – Craft Challenge, Team Spirit Challenge/ “Proficient Writers Team” багаар шалгарлаа.

Ганцаарчилсан төрөлд Б.Туяамаа, Б.Пүрэвбат, У.Намуун, Н.Оюунтүлхүүр нар Алтан медаль, Ү.Бат-Амгалан, Д.Хангэрэл, х.Пунсалдулам, Б.Хас-Эрдэм, О.Тэмүүлэн нар хүрэл медаль хүртсэн бол шилдгийн шилдэг хүүхдээр Б.Туяамаа 1-р байр, Б.Пүрэвбат 3-р байр эзлэв. Харин Ү.Бат-Амгалан, Б.Хас-Эрдэм нар “Cultural Ambassador Certificates”, Д.Хангэрэл “Innovative Thinker Certificates”, Б.Туяамаа “Proficient Wise Owl award Certificates” хүртлээ.

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар олон улсын явган алхалтын фестиваль 2024” энэ сарын 23,24,25-ны өдрүүдэд болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо болон “Монгол оллэ” нийгэмлэг хамтран 8 дугаар …