Цэргийн бүртгэл маргааш эхэлнэ

2024 оны нэгдүгээр сарын 4-19-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг хийхээр товлогдсон байна.

Нийслэл болон дүүргийн Засаг Даргын Тамгын Газраас цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах юм.

Иргэд оршин суугаа хорооныхоо Засаг даргын байранд очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал “e-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.

Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:

  • дээд офицер (генерал) 65 нас
  • ахлах офицер 60 нас
  • дунд офицер, ахлагч 55 нас
  • эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч 50 нас байна.

Түүнчлэн 2024 онд 18 нас хүрэх, шилжиж ирсэн иргэд, харьяа хороон дээрээ биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай юм.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …