Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан шинээр дүрэм, журам, шийдвэрийн төслийг боловсруулж буй.
Тодруулбал,
- Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тооны дээд хязгаарыг тогтоох тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын төсөл /https://ulaanbaatar.mn/vote/vote-solution/657ac69beaca082574cb536a/,
- Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хил, хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журмын төсөл /https://ulaanbaatar.mn/vote/vote-solution/6582601eeaca082574cb5388/,
- Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмын төсөл /https://ulaanbaatar.mn/vote/vote-solution/6582a481eaca082574cb5389/,
- Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн дүрмийн төсөл /https://ulaanbaatar.mn/vote/vote-solution/6583e61aeaca082574cb53a4/,
- “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төсөл /https://ulaanbaatar.mn/vote/vote-solution/658d34f3eaca082574cb53bd/,
- Барилга барих зориулалтаар олгосон газар нь цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоолын шаардлага хангаагүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгөд ногдуулах албан татварын хэмжээг 1 хүртэл хувиар нэмэгдүүлэн тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх журмын төсөл /https://ulaanbaatar.mn/vote/vote-solution/658d38a9eaca082574cb53be/-д иргэдээс санал авч байна.
Иргэн та тус төслүүдтэй https://ulaanbaatar.mn/votes хуудсаар дэлгэрэнгүй танилцан, холбогдох мэйл хаягаар саналаа илгээнэ үү.