Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр Ц.Төрхүүг томилжээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгджээ.

Харин түүний оронд НИТХ-ын төлөөлөгч, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүүг томилжээ.

Ц.Төрхүү нь 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, 2016-2023 онд Ус сувгийн удирдах газрын даргаар ажиллаж байсан.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1988-1998 он нийслэлийн 42 дугаар бүрэн дунд сургууль /БҮРЭН ДУНД/

1998-2002 он Хөдөө Аж Ахуйн Их сургууль Газар зохион байгуулалтын инженер /БАКАЛАВР/

Их Британи Вермингэмийн их сургууль Газар зохион байгуулалт, хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн

2005-2007 он Удирдлагын академи Төрийн удирдлага

АЖЛЫН ТУРШЛАГА

2003-2005 он Сүхбаатар дүүргийн Газрын албанд кадастрын мэргэжилтэн

2007-2008 он Сүхбаатар дүүргийн Газрын албанд газар зохион байгуулагч

2008-2010 он Сүхбаатар дүүргийн Газрын албаны дарга

2010-2011 он Нийслэлийн газрын албанд Кадастрын хэлтсийн дарга

2011-2012 он Нийслэлийн газрын албанд Орлогч дарга

2012-2016 он Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч

2016-2020 он нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Ус сувгийн удирдах газрын дарга

2020 оноос нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Ус сувгийн удирдах газрын дарга

 

Санал болгох мэдээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан …