ЗТХЯ: Орон нутгийн тийзийн үнийг 2 дахин хямдруулж, 8 аймаг руу долоо хоногт 2-3 удаа нислэг үйлдэхээр боллоо

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ.
Өнгөрсөн 2023 онд манай улс 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас бүрдүүлсэн.
Тэгвэл аялал жуулчлалыг сэргээх ажлын хүрээнд орон нутгийн нислэгийг сэргээх, үнэ тарифыг бууруулах, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “МИАТ” ТӨХК 15 жилийн дараа орон нутгийн нислэгээ сэргээж, найман аймаг руу долоо хоногт 2-3 удаа нислэг үйлдэж, тийзийн үнийг 2 дахин хямдрууллаа гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

 

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …