АШУҮИС-ийн хоёр багш Япон улсад докторантурт суралцахаар боллоо

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Япон улсын Жичи анагаах ухааны их сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Зүрх судлалын тэнхимийн багш Н.Бат-Эрдэнэ,  Био-Анагаахын хүрээлэнгийн судлаач Т. Сувд нар Жичи анагаах ухааны сургуулиас зарлагдсан төгсөлтийн сургалтын сонгон шалгаруулалтад тэнцэж, Япон улсад докторантурт суралцахаар боллоо.

 Тэтгэлэгт хамрагдаж, Япон Улсыг зорихоор болсон багш, судлаачдыг АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж  хүлээн авч уулзаж, суралцах эрхийн батламжийг гардуулж, их сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн, хичээн суралцахыг захиж, цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэж, баяр хүргэлээ.

Санал болгох мэдээ

Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хэрэгжилтэд орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг чухал

ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага зохицуулалтын газар болон Удирдлагын академи хамтран “Орон нутгийн удирдах ажилтнуудын манлайллыг …