Худалдан авах ажиллагаанаас 22 тэрбум төгрөг хэмнэжээ

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан худалдан авах ажиллагаа, хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнүүдийн талаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батцэцэг танилцууллаа.

Улаанбаатар хотод улсын төсвийн хөрөнгөөр 18, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 200, дүүргүүдийн төсвийн хөрөнгөөр 386 буюу нийт 1315 арга хэмжээ хэрэгжиж байна. Үүний 1140 төсөл арга хэмжээнээс дундаж хэрэгжилт тооцоход 2023 онд худалдан авах ажиллагаа 88 хувийн гүйцэтгэлтэй, зохион байгуулсан дундаж хугацаа 41 хоног байжээ.

Үлдсэн арга хэмжээний хувьд хөрөнгө татагдсан, захирамжаар хүчингүй болсон, зураг төсөв ажлын даалгаваргүй төсөл, арга хэмжээ нь тендер зохион байгуулагч байгууллагаас шалтгаалаагүй гэсэн шалтгаантай байна. Харин Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт эрх шилжиж ирсэн төсөл, арга хэмжээний 94.5 хувийнх нь тендерийг зарласнаас хэрэгжилт 92 хувьтай байж, 22 тэрбум төгрөгийг хэмнэжээ.

Тус газрын худалдан авах ажиллагаа зохион байгуулсан дундаж хугацаа 33 хоног байна.

 

Санал болгох мэдээ

Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. -Яриагаа эдийн засгийн …