АТГ:Ногоон автобусыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийснийг тогтоосон

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн оны 10-р сарын 25-ны өдөр ногоон автобусны асуудлаар мэдээлэл хийх үеэрээ нийтийн тээврийн автобусны худалдан авалттай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг гурван чиглэлээр явуулж байна.

Нийт 11 иргэн, албан тушаалтны 16 объектод нэгжлэг хийж, 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан гэж мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр /2024.01.09/ Авлигатай тэмцэх газраас ногоон автобусны худалдан авалттай холбоотой мөрдөн шалгах ажиллагааны  явцын талаар мэдээлэл өглөө.

Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Авлигатай тэмцэх газраас “Ногоон автобусны” гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн. Автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэн гэдгийг тогтоосон.

Хохирол 134,5 тэрбум үүнээс мөрдөгчид  11,9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан. Одоогийн байдлаар 27 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна”гэж мэдэгдлээ.

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …