Насжилтын хугацаа дууссан 403 автобусыг ашиглалтаас хасна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа.

Энэ үеэр нийтийн тээврийн 110 чиглэлд 1017 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байгааг 74 чиглэлд 1075 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гардаг болгохоор маршрутыг шинээр төлөвлөсөнтэй холбогдуулан нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээлэл өглөө.

Парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компаниас Улаанбаатар хотод 600 автобус нийлүүлэхээс 135-ыг нь хүлээн аваад байна. Аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн автобуснуудыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулан ашиглах боломжтой юм. Мөн 2023 оноор насжилт нь дууссан 403 автобусыг энэ онд ашиглалтаас хасна. Түүнчлэн такси үйлчилгээг сайжруулж, өдөр тутмын үйлчилгээнд явж буй таксины тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна  гэв.

 

 

Санал болгох мэдээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан …