Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 18-р сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.

Тус өргөтгөлийн барилга нь 3 давхар, зоорийн давхраас бүрдэх бөгөөд төв байртай хүзүүвчээр холбогдсон, гал тогоо, хоолны заал, 10 анги, олон нийтийн зориулалттай өрөө, авто зогсоолтой.

Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ажиллан ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэжээ.

Өргөтгөлийн барилгын зураг төслийг “Форум Арт” ХХК болон “Дукат” ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг “Тамга-Уул” ХХК найман сарын хугацаанд гүйцэтгэсэн байна.

Санал болгох мэдээ

ОХУ-аас авах шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин …