Төрийн албаны зөвлөлийн даргаар Л.Цэдэвсүрэн томилогдлоо

“Монгол Улсын Их Хурлаас Төрийн албаны зөвлөлийн шинэ гишүүд томилогдон ажлаа хүлээн авсан.

Төрийн албаны хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу Төрийн албан зөвлөлийн гишүүд Л.Цэдэвсүрэнг Төрийн албаны зөвлөлийн даргаар томилж, тамга, тэмдгийг гардуулан өглөө.

БОЛОВСРОЛ 

  • 1985 онд Ерөнхий боловсролын 13 дугаар дунд сургууль
  • 1993 онд ОХУ-ын Эрхүү хотын их сургууль
  • 1994 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль
  • 2005 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль
  • 2007 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль тус тус төгссөн

ЭРХЭЛЖ БАЙСАН АЖИЛ, АЛБАН ТУШААЛ

  • 1994-1996 онд Соёлын яаманд хуулийн зөвлөх
  • 1996-1997 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх
  • 1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн
  • 2000-2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Хуулийн хэлтсийн дарга
  • 2004-2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2017-2019 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд Хуулийн хэлтсийн дарга
  • 2020 оны 1-7 сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2020-2021 онд Боловсрол, шинжлэх ухааны сайд
  • 2021 оны 2-10 сард  Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2021-2023 онд  Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга

 

Санал болгох мэдээ

Өв уламжлал, үндэстний дархлаа

Өнөөдөр даяаршлын талаарх зарим ойлголт өөрчлөгдөж эхлээд байна. Даяаршил дунд тэсэж үлдэх гэсэн улс үндэстнүүд …