ЕБС-ийн дотуур байрны нэг хүүхдийн зардал 350 мянгаас 2 сая боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 1 дүгээр сарын 25-ны ээлжит хуралдаанаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хувьсах зардлын дундаж хэмжээ, аргачлалыг шинэчлэн баталлаа.

Энэхүү тогтоол батлагдсанаар өмнөх Засгийн газрын 2022 оны 91 дүгээр тогтоол хүчингүй боллоо. Шинэчилсэн журамд дараах өөрчлөлтүүд орж байна.

Монгол Улсын Засгийн газраас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан. Хувьсах зардлын шинэчлэлийн хүрээнд хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн хувьсах зардал 45,5 хувиар /810,0 мянгаас 1,485.0 мянга/ өсөж байна.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийт багш, ажиллагсдын цалин, бусад холбогдох зардлыг хувьсах зардалд багтаасан нь өмнөх тогтоолоос онцлог болж байна.

 Сургуулийн хувьсах зардлыг анги тус бүрээр төлөвлөж байгаа нь боловсролын бодлого, төлөвлөлт, чанарыг сайжруулах суурь болно.

 Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагааны зардал 3 дахин нэмэгдэнэ. Үйл ажиллагааны зардал буюу бараа үйлчилгээний бусад зардал нэмэгдэж байгаа тул сургууль, цэцэрлэг тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх боломжийг олгож байна.

Сургуулийн өмнөх боловсролын явуулын, нүүдлийн бүлэгт хүүхдийн тооноос хамаарсан итгэлцүүрийг орууллаа.

Хувьсах зардлын бүрэлдэхүүнд хүүхэд хамгааллын зардлыг тусгалаа. Нарийвчилсан аргачлал гарна.

Суралцагчийн тооноос болон байршлаас хамаарсан итгэлцүүрийг шинэчиллээ. Аймгийн төвийн сум болон аймгаас алслагдсан байдлыг харгалзан итгэлцүүрийг тооцлоо.

 Ерөнхий боловсролын сургуульд хэрэгжих нэмэлт хөтөлбөрүүд, төрөлжсөн хөтөлбөрүүдэд хамаарах итгэлцүүрийг нэмэлтээр болон шинэчлэн тооцож тусгасан.

Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг шинэчилж, захиргаа, аж ахуйн ажилтнуудын болон үйл ажиллагааны зардлыг тусгалаа.

Дотуур байрын нэг хүүхдэд ногдох хувьсах зардал 350.0 мянга байсан бол 2,029.8 мянга боллоо.

Ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын 3,2-14 хүртэлх хувь нь нөхөн хангалтад зарцуулагдана.

 

Санал болгох мэдээ

“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт хүүхдийн паркт ажиллаж, “Паркаа …