Замын хөдөлгөөнд саад учруулсан Shaanxi-x3000 загварын ачааны машины жолоочийг 160,000-аар торгожээ

Олон нийтийн цахим орчинд 2024 оны 01 дүгээр сарын 28- ны өдөр тавигдсан СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22-ийн товчоо явах замд “Зам хашаад байна” гэсэн мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад Shaanxi-x3000 маркийн том оврын ачааны автомашины жолооч зөрчил гаргасан болохыг тогтоожээ.

Тодруулбал нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцох маршрутын зөвшөөрөлгүй, бусдын хөдөлгөөнийг саатуулсан, ачааны автомашин, автобусны ар талд түүний овор хэмжээг тодотгох, үзэгдэлтийг сайжруулах зорилгоор гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсхүл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулсан байвал зохино зэрэг заалтыг зөрчсөн байна.

Дээрх зөрчилд Зөрчлийн хуулийн 14.7.33 дэх хэсэгт зааснаар 10.000, 14.5.17 дах хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр зөрчил тус бүрд торгох шийтгэл оногдуулжээ.

Замын хөдөлгөөнд оролцохдоо бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчихыг ТЦА-наас зөвлөлөө.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …