“Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ “НЭГ ХОТ-НЭГ ГЭР БҮЛ” аянд нэгдлээ

Монгол түмний уламжлалт баяр Сар шинийн баярыг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас үндэсний бөхийн дэвжээдийн дунд зарласан “НЭГ ХОТ-НЭГ ГЭР БҮЛ” уриатай аянд Хөвсгөл аймгийн “Хөвсгөлийн хүчтэн”дэвжээний бөхчүүд нэгдэж, Хан-уул дүүргийн 120-ын автобусны буудлын арын замыг цэвэрлэж ард иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангахад ТҮК-ийн ажилчдад тус дэм болон нэгэн өдөр ажиллалаа.

Тус аянд нэгдсэн “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний хамт олонд талархал илэрхийлэхийн зэрэгцээ бусад дэвжээддээ “ТА, БИ, БИД БҮГДЭЭРЭЭ” нэг гэр бүл гэсэн сэтгэлээр орчны зам талбайгаа цэвэрлэж, аж ахуйн нэгж, айл өрхүүдээ уриалах уг ажилд идэвхтэй оролцохыг хүсч байна.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …