ЦХХХ-ны сайд Н.Учрал Монгол Улсад тулгамдаад буй хил дамнасан төлбөр тооцооны асуудлыг нааштай шийдвэрлэх үүднээс цахим төлбөр тооцооны гол тоглогчдын нэг Visa компанийн дэд ерөнхийлөгч Майкл Нунес болон “Apple” корпорацын олон улсын бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч Ник Аман нартай уулзлаа.
Уулзалтын үр дүнд “Apple pay”-г 7 – р сарын 1 – ний дотор Монгол Улсад нэвтрүүлэхээр тохиролцлоо.
“Apple pay” нь Iphone хэрэглэгч 800 сая гаруй хэрэглэгчид үйлчилж буй цахим төлбөр тооцооны систем юм. Харин “Visа” бол дэлхийн 200 гаруй оронд нэвтэрсэн зөвхөн дебит кредит карт үйлдвэрлэгчээс гадна цахим төлбөр тооцооны технологиор тэргүүлэгч компани юм.
Сүүлийн жилүүдэд Монголын хэрэглэгчид, бизнес эрхлэгчид Amazon, eBay, Alibaba болон бусад платформуудаар дамжуулан цахим худалдаа хийх, санхүүгийн харилцаанд орох тохиолдол ихсэж байна.
Хил дамнасан төлбөрийн үйлчилгээ илүү хурдан, ил тод, хүртээмжтэй байх нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд үр өгөөжтэй байхын зэрэгцээ эдийн засгийн өсөлтийг дэмжих юм.