НОБГ:Өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 3, гал түймрийн 37 дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэв

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 3, гал түймрийн 37 дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 129 иргэний амь нас, 1 тэрбум 840 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав.

Бүртгэгдсэн дуудлага мэдээллээс үзэхэд гэр хороолол, зуслангийн бүсэд өвөл, зуны сууц, монгол гэр, автомашин шатсан дуудлага зонхиллоо.

Эдгээр нь яндангийн цонолт, ил гал, цахилгаан угсралт ашиглалтын буруугаас гал түймэр гарсан шалтгаан нөхцөлтэй байна. Гал түймрийн аюулаас эрүүл мэнд, амь насаа хамгаалж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.

 

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …