Нийслэлийн Хоёрдугаар сургуулийн сурагчид 108 баринтаг урлан Үндэсний номын санд хандивлалаа

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш, сурагчид уламжлал ёсоор 108 баринтаг урлаж, Монгол Улсын Үндэсний номын санд хандивлалаа.

Хоёрдугаар сургуулийн багш, сурагчид өөрсдийн урласан баринтгийг Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй хуучин судар номыг баринтаглуулахаар 2007 оноос хойш 18 жилийн турш Цагаан сарын баярын өдрүүдэд хандивлаж ирсэн юм.

Энэ удаагийн 108 баринтгийг тус сургуулийн захирал, доктор Цэнгэлмаа, нийгмийн ажилтан Одмаа, 11 дүгээр ангийн сурагч Есөнхүсэл, Эрдэнэ-Очир нар Үндэсний номын сангийн захирал Ичинхорлоод гардуулан өгч, ном судрын дээжээс өөрийн гараар баринтагласан юм.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …