Тайваний Боловсролын яамнаас 2024 оны хичээлийн жилд 13 Монгол оюутанд тэтгэлэг олгохоор боллоо. Тайваньд бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах оюутан бүрд дараах байдлаар тэтгэлэг олгоно.
Тэтгэлгийн тухай:
- Сургалтын төлбөр ба бусад зардал: Тэтгэлэгт хамрагдах оюутнуудын сургалтын төлбөр болон бусад зардлын дээд хязгаар нь 40,000 Тайвань доллар /цаашид NTD гэх/ байх ба тус тэтгэлгийн хэмжээг Тайваний засгийн газраас олгоно. Хэрэв 40,000 NTD-оос хэтэрсэн, нэмэгдэл төлбөр гарсан тохиолдолд мөн зуучлалын байгууллагуудын зуучлалын зардал, диплом удирдах ажлын зардал, даатгал, байр, интернэтийн төлбөр зэргийг оюутан өөрөө хариуцна.
- Амьжиргааны зардал: Тайваний Засгийн Газраас бакалаврын оюутанд сар бүр 15,000 NTD магистр, докторын оюутнуудад сар бүр 20,000 NTD тэтгэлэг олгоно.
Тэтгэлгийн хугацаа:
- Бүх түвшний суралцах хугацаа нь хязгаартай байх ба бакалаврт 4 жил, магистрт 2 жил, докторт 4 жилийн хугацаанд тэтгэлэгт хамрагдах боломжтой бөгөөд тэтгэлэгт хамрагдсан нийт хугацаа 5 жилээс хэтэрч болохгүй.
- Тэтгэлэг нь жил бүрийн 9-р сарын 1-ний өдрөөс дараа жилийн 8-р сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд тухайн сургуулийн бүртгэлийн хугацаанд бүртгэлээ хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд заасан хугацаанд бүртгэл хийлгээгүй болон сургуульдаа тэнцээгүй тохиолдолд тэтгэлэг олгохгүй.
- Амьжиргааны зардал олгох хугацаа нь оюутан сургуульд элсэн орсон сараас тэтгэлэг дуусах хугацаа, сургуулиа төгсөх, сургуулиас хасагдах, сурахаа болих, тэтгэлэг цуцлах хүртэл тэтгэлгийг олгоно.
- Тэтгэлгэт тавигдах шаардлага:
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, онц сайн дүнтэй төгссөн, сахилга бат сайтай байх.
- Доорх нөхцөлд бүртгүүлэх боломжгүй
- Цагаач иргэн эсвэл Тайваний иргэн
- Тайваний их дээд сургуульд элссэн, суралцаж буй болон бусад төрлийн тэтгэлэгт хамрагдсан оюутан хамрагдахгүй, гэхдээ төгсөх ангийн оюутан эрдмийн зэрэг ахиулан суралцахаар хүсэлт гаргаж буй тохиолдолд энэ заалтад хамаарагдахгүй.
- Хүсэлт гаргагч нь өмнө нь Тайваньд боловсролын ижил зэргээр суралцаж байсан оюутан.
- Тайваний их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургууль хоорондын боловсролын хамтын ажиллагааны гэрээний шугамаар солилцоогоор суралцаж байсан хос (хос дипломтой) эрдмийн зэрэгтэй оюутан.
- Өмнө нь тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан оюутны нийт тэтгэлэг авсан хугацаа нь таван жилээс хэтэрсэн.
- Өмнө нь тус тэтгэлэгт хөтөлбөрт эсвэл Тайваний Боловсролын Яамны Хятад хэлний тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад тэтгэлэг авах эрхээ хасуулсан оюутан.
- Тайваньд суралцах хугацаандаа Тайваний төрийн байгууллагууд болон сургуулиудын тэтгэлэгт давхар хамрагдаж байсан бол уг тэтгэлэгт хамрагдахгүй. Гэхдээ уг тэтгэлэгт хамрагдсан боловч тэтгэлгийн хэмжээ сургалтын төлбөрт хүрэлцэхгүйн улмаас сургуулиас сурагчид нэмэлт тэтгэмж олгох нөхцлийг үүнд хамааруулахгүй.
- Тайваний тэтгэлэгт хүсэлт гаргагч нь суралцах сургуулийнхаа журмын дагуу бүртгэлээ хугацаанд нь хийлгэсэн байх шаардлагатай.
- Бүрдүүлэх материал:
- Тайваньд суралцах тэтгэлгийн өргөдлийн маягт болон амлалтын бичиг
- Өргөдлийн маягт: Өргөдлийн маягтыг татаж аваад компьютер дээр бөглөнө (үсгийн фонт: Times New Roman), хэвлэж, гарын үсэг зурж, эх хувийг Тус Төлөөлөгчийн Газарт авч ирж өгнө үү. Өргөдлийн маягтыг хавсралтаас үзнэ үү.
- Амлалтын бичиг: Тус амлалтын бичгийг мөн хавсрагасан болно.
- Монгол Улсын гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
- Монгол Улсын Боловсролын Яамнаас олгосон боловсролын гэрчилгээ болон дүнгийн жагсаалтын хамт
Гэрчилгээ болон дүнгийн жагсаалтыг баталгаат орчуулгын газраар англи хэл дээр орчуулан, Тайваний төлөөлөгчийн газраар баталгаажуулсан хуулбар болон эх хувийг хавсаргана. Хуулбарыг эх хувьтай тулгаж, шалгасны дараа эх хувийг буцааж өгнө.
- Тайваний их, дээд сургуулиас ирүүлсэн урилгын хуулбар
Жишээ нь: Сургуулиас өөрийн тань өргөдлийн маягтыг хүлээн авсныг баталгаажуулсан тухайн сургуулиас ирүүлсэн хариу и-мэйл.
- Тэтгэлэг хүсэгчийн хэлний түвшинг гэрчлэх бичиг баримтын хуулбар
- Хятад хэлээр суралцах бол:
Өргөдөл гаргагч нь Тайваний Боловсролын яамнаас зохион байгуулдаг Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын Level 3 (TOCFL) ба түүнээс дээш түвшин тогтоох шалгалтын онооны эх хувь болон хуулбарыг, эсвэл Хятад хэлний түвшин тогтоох шалгалт болох HSK 5 ба түүнээс дээш зэргийн онооны эх хувь болон хуулбар. Эх хувийг хуулбартай тулгаж, шалгасны дараа буцаан өгнө.
Уг тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд тухайн оюутан Тайваньд суралцах эхний семестрийн хугацаанд өөрийн зардлаар TOCFL шалгалтыг өгч, дүнгийн хуудас эсвэл шалгалтад тэнцсэн гэрчилгээг сургуульдаа өгөх ёстой. Хэрэв шалгалтанд тэнцээгүй тохиолдолд Тайваний тэтгэлэг хүчингүй болно.
- Англи хэлээр суралцах бол:
Цөм хөтөлбөр нь Англи хэл дээр сургалцах оюутны хувьд өргөдөл гаргагчийн сонгосон сургууль болон сонгосон мэргэжил нь Тайваний Боловсролын яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн Англи хэл дээр үзэх хичээлийн хөтөлбөрт байх ёстой. Хэрэв таны хүсэлт гаргаж буй сургууль нь Боловсролын яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн англи хэл дээр сурах хөтөлбөрт багтаагүй бол өргөдөл гаргагч нь өөрийн сурахаар сонгосон сургуулиас “Цөм хөтөлбөр нь англи хэл дээр үзнэ” гэсэн батлах баримт бичгийг Тус төлөөлөгчийн газарт авч ирж өгнө. Дараа нь тус төлөөлөгчийн газар Боловсролын яамнаас баталгаажсан эсэхийг шалгасны дараа өргөдөл гаргагчийн материалыг хүлээн авна.
Дараах журмын дагуу хэлний онооны эх хувь болон хуулбарыг ирүүлнэ. Эх хувийг хуулбартай тулгаж, шалгасны дараа буцаан өгнө. Хэлний оноо нь CEFER B2 буюу түүнээс дээш байх ёстой. Зөвшөөрөгдсөн хэлний оноонд: TOEFL (IBT 72 ба түүнээс дээш, эсвэл ITP 543 оноо ба түүнээс дээш), IELTS ( 5.5 ба түүнээс дээш), TOEIC (785 ба түүнээс дээш) байна.
- Сургуулийн захирал болон хичээл заадаг багш эсвэл анги удирдсан багшийн 2 хувь тодорхойлолт. Тодорхойлолт дээр холбоо барих хаяг болон гарын үсэг заавал зурагдсан байна. Тодорхойлолтын эх хувийг хүлээн авна. Хуулбарыг хүлээн авахгүй.
- Материал хүлээн авах газар:
Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, Урд цагаан, Тайваний төв 3 давхарт
3F,Taiwan Center, No.38 Tourist Street ,Ulaanbaatar-13 ,Mongolia
Tel:976-11-322735
Өргөдөл гаргагч эсвэл хамаатан садан нь Тус төлөөлөгчийн газарт заавал өөрийн биеэр ирж материалаа өгөх ёстой бөгөөд гадаадад суралцаж буй оюутны зуучлалын байгууллага болон шуудангаар ирүүлсэн материалыг хүлээн авахгүй.
- Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны 5-р сарын 31-ний 12:00 цаг хүртэл. Ажлын 5 хоног 9:00-12:00 цагийн хооронд тэтгэлгийн материал хүлээн авна.
- Ярилцлагад орох хугацаа: 2024 оны 6-р сар (Материал бүрдүүлэлт болон тэтгэлгийн шаардлага хангасан хүсэлт гаргагчийг ярилцлагад дуудна.)
- Урьдчилсан байдлаар тэтгэлэгт тэнцсэн оюутан 2024 оны 6-р сарын 30-ний өдрөөс өмнө Тайваний их, дээд сургуулиас тухайн оюутныг элсүүлсэн талаарх хариугаа хүлээн авсан байх ба Тайваний их, дээд сургуулийн урилгын хуулбараа тус Төлөөлөгчийн газар хүлээлгэн өгснөөр тэтгэлэг авах эрх баталгаажих болно.
- Тус Төлөөлөгчийн газар нь 2024 оны 7-р сарын дундуур тэтгэлэгт урьдчилсан байдлаар тэнцсэн хүмүүс рүү холбоо барьж мэдэгдэнэ.
- Хавсралт:
2024 Agreement for Taiwan Scholarship台獎承諾書
2024 List of Universities providing degree programs taught in English 2024臺灣獎學金英語學程參考清單
2024 Discounts for MOE Taiwan scholarship學費減免清單
2024016 台灣獎學金公告Тайваний Боловсролын Яамны 2024 оны тэтгэлгийн