2023 онд 3606 хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ

2023 онд хүүхдэд хохирол учруулсан 3430 хэрэгт прокурор хяналт тавьж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүүхдийн эрхийг зөрчихгүй байхад анхаарч ажиллалаа.

Энэ төрлийн гэмт хэрэг 2022 онтой харьцуулахад 17.9 хувиар өсөж, хүүхдүүд өмчлөх эрхийн эсрэг болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдол их гарсан байна.

Тодруулбал,

– Өмчлөх эрхийн эсрэг 1300,

– Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 955,

– Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 904,

– Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 263 гэмт хэрэгт нийт 3606 хүүхэд хохирогчоор тогтоогджээ.

Үүнээс 6.6 хувь нь 8 хүртэлх, 29.3 хувь нь 8-13, 64.1 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол эрэгтэй 1848, эмэгтэй 1755 хүүхэд байна.

Прокурор хүүхдэд хохирол учруулсан 1656 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, 1155 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.

Санал болгох мэдээ

МИАТ компани Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК  дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас …