Төрийн тусгай албан хаагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Салбарын улсын ерөнхий байцаагчийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллах тухай албан даалгаврыг Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг байгууллагуудад хүргүүлж, салбар, байгууллага, анги, нэгжийн түвшинд албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, ажилтан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, учирч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр бодитой арга хэмжээ төлөвлөж ажиллахыг анхаарууллаа.

