Булган аймгийн Баяннуур сумын ЕБС-ийн 23 сурагч зудын нөхцөл байдлын улмаас сургуульдаа ирж чадахгүй байна

Зудын нөхцөл байдалтай холбоотойгоор Булган аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн 23 сурагч сар шинийн баярын дараа хичээлдээ ирэх боломжгүй болсон байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг 2-р сарын 19-ний өдрөөс зам, давааг нээх ажлыг шуурхай эхлүүлж, 2-7 хоногийн дотор хүүхдүүдийг сургуульдаа явах боломжоор хангахаар төлөвлөж байна.

Цас зуд ихтэй, хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор хүүхдийн ирц бага байгаа ч хичээл сургалтын үйл тасралтгүй үргэлжилж байна гэж Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

 

 

Санал болгох мэдээ

Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хэрэгжилтэд орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг чухал

ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага зохицуулалтын газар болон Удирдлагын академи хамтран “Орон нутгийн удирдах ажилтнуудын манлайллыг …