Зудын гамшигт нэрвэгдсэн малчдад УБТЗ “ХНН” 500 сая төгрөгийг хандивлав

Улс орны хэмжээнд нүүрлээд байгаа зудын гамшгийг богино хугацаанд даван туулах, мал сүргээ авран хамгаалах, малчдад туслах зорилгоор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс 500 сая төгрөг хандивласныг өнөөдөр Улсын Онцгой Комисст гардуулж өглөө.

Уг хандивыг ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуянд УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Батболд гардуулж өгөх үеэрээ “Улс оронд нүүрлэсэн зудын гамшгийн эсрэг төр, хувийн хэвшил, хүн бүр хамтын хүчээр тэмцэхийн чухлыг УБТЗ-ын хамт олон сайтар ойлгож байгаа тул энэхүү хандивыг өгч байна.

Хандивын аянд УБТЗ-ын 16 мянган төмөр замчид нэгдсэнээс гадна тус нийгэмлэгийн 7 мянга гаруй ахмадууд нэгдсэнийг онцлон дурдлаа.

ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян, зургаан аймгийн 23 суманд төмөр буюу шилэн, 17 аймгийн 89 сум цагаан зудтай, 82 сум зудархуу байдалтай, монгол орны нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй. Төмөр болон шилэн зуд хавсарсан нь эрсдэл ихээр үүсгэж байна. Зам харгуй нээж малчдад төрийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэх ажлыг зохион байгуулж байгаа зэргээр үүсээд буй нөхцөл байдлыг танилцуулав.

Мөн хаваржилт цаашид ч хүндэрч болзошгүй энэ үед Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа төмөр замчид санаачилга гарган малчдадаа тусалж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн юм.

УБТЗ “ХНН”-ийн төлөөлөл мал, малчин зутарч байгаа энэ цаг үед иргэн, байгууллага бүрийн оролцоо чухал байгааг онцолж хандивын аянд нэгдэхийг уриалав.

 

 

 

 

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …