MSC групп малчдад туслах хандивын аянд нэгдэв

MSC групп малчдад туслах хандивын аянд нэгдэж 500 сая төгрөг бэлнээр, мөн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэг нийт тэрбум гаруй төгрөгийн тусламж олгохоор болов. MSC холдингийн гүйцэтгэх захирал Л.Гантөмөр, салбар компанийн төлөөллүүдийн хамт өнөөдөр ОБЕГ-ын удирдлагуудтай уулзаж хандивт нэгдэж байгаа тухайгаа хэлж хэрхэн хамтарч ажиллахаа зөвлөлдлөө.

Энэ үеэр зудын нөхцөл байдлын талаар, малын хорогдол тав хоногийн өмнөх мэдээгээр 667 мянга байсан бол өнөөдөр 1 сая 552 мянгад хүрч огцом өссөн.

Нөхцөл байдал сайжирч, цаг наашлахад хугацаа шаардлагатай байгаа гэх зэрэг цаг үеийн мэдээллийг ОБЕГ-ын Тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга бригадын генерал Б.Ууганбаяр нар танилцуулав.

Мөн энэ удаагийн зудын улмаас олон малчин өрх малгүй болж эхэлсэн. Энэ нь цаашдаа олон сөрөг үр дагавартай. Тиймээс малчдадаа туслах үйлсэд хувийн компанийн томоохон төлөөлөл оролцож байгаад талархал илэрхийлэв. Түүнчлэн тус группын мянга мянган ажилтанд ажлын амжилт хүслээ. Хандивын зарцуулалт, хуваарилалтыг ч ил тод зарлана гэв.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …