ЦХХХ-ны сайд Н.Учрал болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар 2023-2027 онд хэрэгжих хөтөлбөрийн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.
Хөтөлбөрийн үндсэн 5 арга хэмжээний нэг нь эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилтийг дэмжихэд зориулагдана.
Тухайлбал, Жирэмсний хяналтын карт, Амбулаторийн карт, даатгал, жор, Дүрс оношилгооны дүгнэлт, Товлолт буюу вакцины лавлагааг цаас биш цахим болгож, цаг, мөнгө хэмнэнэ.
Долоон төрлийн цаасан үйлчилгээ цахим болж өөрчлөгдөхийн хэрээр элдэв чирэгдэл, эмнэлгийн ачаалал багасна. Цаасаар явуулдаг 7 төрлийн үйлчилгээ цахим болно.
Мөн цахим манлайлагчид төслөөр дамжуулан олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд төлөвлөгөөнд тусгагдсан байна.
Бүх нийтийн цахим ур чадварыг өсгөх бодлогод нийцүүлэн, эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгааллын салбарт хэрэгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Боловсрол (цахим ур чадвар), эрүүл мэнд (тогтолцоо бэхжүүлэх), хүүхэд хамгаалал (PRIMERO нэвтрүүлэх) чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог дэмжих, чадавх бэхжүүлэх, гамшгийн үе дэх харилцаа холбоонд дэмжлэг үзүүлнэ.