Малчдаа дэмжих Үндэсний аянд Монголбанкны хамт олон нэгдлээ

Мэргэжлийн байгууллагуудын өгч байгаа мэдээллээр Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, тэдгээрээс зургаан аймгийн 23 суманд төмөр буюу шилэн зудтай, 17 аймгийн 89 сум цагаан зудтай, 82 сум зудархуу байдалтай, хаваржилт цаашид ч хүндэрч болзошгүй байна.

Хаваржилт хүндэрсэн хүнд, хэцүү энэ цаг үед Монголбанкны хамт олон өөрсдийн санаачилгаар малчдадаа туслах аянд нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивлалаа.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн хүнд, бэрх энэ өдрүүдэд Монгол Улсын Засгийн газраас зарласан “Үндэстнээрээ нэгдмэл байж малчдадаа тусалъя” гэх уриалгыг Монголбанкны хамт олон дэмжиж бусад банк, санхүүгийн байгууллагуудыг ч “Малчдаа дэмжих Үндэсний аян”-д нэгдэхийг уриалж байна.

 

 

Санал болгох мэдээ

МУБИС-ИЙН БАГШИЙН НЭМЭЛТ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Ерөнхий шаардлага: Монгол Улсын төрийн өмчийн болон гадаадын хүлээн зөвшөөрөгдсөн их сургууль төгссөн. Боловсрол: Магистр болон түүнээс …