Ирэх дөрөвдүгээр сараас төрийн албан хаагчдын ЦАЛИН, ахмадын ТЭТГЭВЭР нэмэгдэнэ

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг  өнөөдөр /2024.03.05 /ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх цалин, тэтгэврийн нэмэгдлийн талаар танилцууллаа.

Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл:

– Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар
– Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20 хувиар
Үүнд нийт 225.2 мянган хүн хамрагдана.

 Орон нутгийн нэмэгдэл:

– Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар

– Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван  дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.

– Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид  5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.

-Тэтгэвэр 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ.

– Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлнэ.

 

Санал болгох мэдээ

Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …