Малчин О.Цолмонгийнх улсаас олгосон улаан буудайг гэрийн нөхцөлд хөрсгүй тариалж малдаа өгч байна

ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг Хэнтий аймагт ажиллаж байна. Тэрбээр Хэрлэн сумын 5 дугаар багийн малчин О.Цолмонгийн хотоор орж, өвөлжилт хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, санал хүсэлтийг нь сонслоо.
О.Цолмон мэргэжлийнхээ дагуу сурч мэдсэн зүйлээ амьдрал дээр туршиж, улсаас олгосон улаан буудайг гэрийн нөхцөлд хөрсгүй тариалж ядарсан малдаа өгч байна.
Хэдийгээр өвөлжилтийн бэлтгэл сайн хангасан ч цас зуд, малын хоргодол ихтэй хүнд өвлийг давж байна. Тиймээс үлдсэн малаа тэнхрүүлж, авч үлдэх нь чухал байгааг  гэрийн эзэгтэй Н.Сарангэрэл онцоллоо.

 

Санал болгох мэдээ

Э.Лхагва: Монгол Улсын Үндсэн хуулийг дохионы хэлээр гаргаж буй нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад ач холбогдолтой

Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийг дохионы хэлнээ хөрвүүлэн гаргаж, олон нийтийн …