“Торгоны зам” олон улсын автомашины Ралли уралдаан долоодугаар сард Улаанбаатар хотод болно

Энэ жил Монгол Улс, ОХУ, Бүгд Найрамдах Хятад Ард улсын хамтарсан “Торгоны зам” олон улсын автомашины ралли уралдааныг 7 дугаар сарын 01-14-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Уг асуудлаар ​“Торгоны зам” олон улсын автомашины ралли уралдааныг зохион байгуулах Монгол Улс, ОХУ-ын зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд уулзаж, зохион байгуулалтын асуудлаар санал солилцов.

Уулзалтаар 2024 онд зохион байгуулагдах “Торгоны зам” автомашины ралли уралдааныг өндөр түвшинд зохион байгуулах, оролцогч нарын аюулгүй байдал, хил, гаалийн асуудал дээр Монгол Улсын талаас төрийн дэмжлэг үзүүлэх тал дээр онцгойлон анхаарахыг ОХУ-ын талаас хүслээ.

“Торгоны зам” автомашины раллиг уралдаан 2019 оноос хойш зохион байгуулагдаагүй бөгөөд энэ жилийн уралдааны хувьд дийлэнх хэсэг нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр уралдах маршруттай болохыг онцолж байв. Мөн олон орны тамирчид болон хэвлэл мэдээллийн байгууллагууд ирэх учир аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд ач холбогдолтой болохыг онцоллоо.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …