“DreamWorks” компанийн бүтээл Күнфү Панда хүүхэлдэйн киноны дөрөвдүгээр анги нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн кинотеатруудаас 58.3 сая ам.долларын орлого олсноор Box Office-ийн жагсаалтыг тэргүүллээ.
Энэхүү хүүхэлдэйн киноны гуравдугаар анги 2016 онд гарч байсан бөгөөд дөрөвдүгээр ангийн хувьд нээлтийн орлогоороо эхнийхээс бусад ангиудынхаа орлогыг давсан байна. Панда дайчин По-гийн нууцаар дүүрэн адал явдлын эхлэл 2008 онд тавигдах үедээ эхний долоо хоногтоо 60.2 сая ам.долларын орлого олж байжээ.
Өнгөрсөн 12 дугаар сараас дэлхий кино театруудын дэлгэцнээ гарч эхэлсэн “Migration”, “Wonka” кинонуудаас хойших анхны гэр бүлийн кино болж буй “Күнфү Панда 4” нь өнгөрсөн долоо хоногт олон улсын зах зээлээс мөн 22 сая ам.долларын орлого олсон байна.
Харин түүний өмнөх долоо хоногт топ киногоор шалгарсан, шинжлэх ухааны уран зөгнөлт “Dune: Part Two” 46 сая ам.долларын орлогоор бокс-оффисын жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Ингэснээр “Warner Bros, “Legendary Pictures” компаниудад Хойд Америкийн зах зээлээс 157 ам.долларын орлого авчраад байна.