Дунд голын замыг 25-нд нээнэ

images Гандийн гудамжнаас Энхтайвны гүүрэн доогуур гараад “Петровис” ШТС хүртэлх 500 метр замыг өнөөдөр нээх ёстой байсан. Гэвч уг замыг энэ сарын 25-нд нээхээр хугацааг нь хойшлуулжээ.

Учир нь дулааны хоёр компенсаторын өргөтгөл бо­лон цахилгааны шугам шил­жүүлэх ажил графикт хуга­цаандаа хийгдэж ам­жаагүй байна. Дахин 20 хоногоор хааг­дах энэхүү замд зам ба­­рилгын ажил зэрэгцэн яваг­­даж байгаа бөгөөд Нийс­лэлийн Хөрөнгө оруу­лалтын газрын захиалгаар Дунд голын эргийн дагуух тулц бетон ханын ажил хийгдэх аж.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …