Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 19-нөөс 22-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.

2024 оны гуравдугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Дорнод-Монголын тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 4-9 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 1-3 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан  дөрөвдүгээр сарын 25-нд “Чингис хаан олон улсын нисэх …