Замын-үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтуудаар иргэд хувийн автомашинаараа хил нэвтрэх боломжтой боллоо

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтуудаар 8-аас доош суудалтай хувийн автомашинаараа хил нэвтрэх боломжтой боллоо.

Тодруулбал, Монгол-Хятадын хилийн Хавирга-Ар хашаат боомтоор 8-аас доош хүний суудалтай автомашиныг 2024-03-14-ний өдрөөс нэвтрүүлж эхэлсэн. Мөн Бичигт-Зүүнхатавч боомтоор 2023-03-21-ний өдрөөс 8-аас доош хүний суудалтай автомашиныг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Ингэхдээ эхний ээлжид тухайн хил орчмын бүс нутагт амьдарч байгаа иргэд өөрсдийн хувийн тээврийн хэрэгслээрээ нэвтрэх боломжтой юм. Цаашид БНХАУ-ын Шиньжан-Уйгарын өөртөө засах орны Өрөмчтэй хиллэж байгаа хилийн боомтуудаар 8-аас доош хүний суудалтай автомашиныг нэвтрүүлэх асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байна.  Түүнээс гадна Замын-Үүд хилийн боомтоор хоёр талын холбогдох байгууллагууд мэдээлэл солилцож, 1100 орчим тээврийн хэрэгслээр иргэд хил хооронд зорчиж байна.

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …