Гүнтийн давааны авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

Өнгөрсөн шөнөөс эхлэн цас орж, шуурга шуурсны улмаас Гүнтийн даваа орчмоор тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул Тээврийн цагдаагийн албанаас тус хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл байдал үүсэж байгаа тул

Тохиромжтой хурдыг сонгох;

Хажуу, хоорондын зайг зөв барьж явах;

Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх;

Аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх;

Шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байх;

Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

 

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …