Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу орох хэсэгт 17 автомашин мөргөлдсөн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл байдал үүсч байгаа тул Тээврийн цагдаагийн албанаас болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Тухайлбал, Тохиромжтой хурдыг сонгох, хажуу, хоорондын зайг зөв барьж явах, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх, аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх, шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байх, зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.

Санал болгох мэдээ

С.Батсайхан: Халиа тошин үүссэн байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна

Сэлбэ, Толгойт, Улиастайн голын ай сав зэрэг нийслэлийн 14 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс …