Онлайн парламентын төлөөлөгчид Засгийн газарт санал, зөвлөмж хүргүүллээ

IMG_6000Сар гаруй хугацааны дараа  ардын хувьсгалын ойн 92  жилийн  ойн их баяр наадам болно.    Үүнтэй холбогдуулан  Засгийн  газраас   баяр наадмыг зохион байгуулах комиссыг байгуулж,  наадмаар  зарцуулах төсөв хөрөнгийн асуудлыг ярьж эхлэсэн.  Энэ  жилийн баяр наадамд  зориулж  50 гаруй тэрбум төгрөг төсөвлөх тухай асуудал хөндөгдсөн.

Тэгвэл наадмын төсөв,  зохион байгуулалтын  асуудлын хүрээнд  Онлайн парламентын  төлөөлөгч  Ц.Мөнхбаатар, Д.Мягмарсүрэн, Н.Батсүмбэрэл,  Б.Буджаргал нар Баяр наадмын төсвийн болон  наадмын зохион байгуулалтыг сайжруулах асуудлын хүрээнд  өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж олон нийтэд  мэдээлэл хийгээд дараа нь дээрх асуудалтай холбоотой санал зөвлөмжийг тусгасан албан бичгийг Засгийн газарт хүргүүлжээ.

Онлайн парламентын төлөөлөгчдийн зүгээс Монгол улсын Засгийн газарт хүргүүлсэн  албан бичигт:

–          Баяр наадмын  тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан  хийж хэрэгжүүлэх  бүтээн байгуулалт болон  наадмыг  зохион байгуулахтай  холбоотой  төсвийн зардлыг бууруулах,  зардал тус бүрийн задаргааг олон нийтэд ил болгох

–          Үндэсний баяр наадмыг зохион байгуулах  арга менежментийг өөрчлөх,  энэ асуудлын хүрээнд  төр засаг биш хувийн хэвшлийн зүгээс   баяр  наадмыг зохион байгуулдаг  шинэ менежментэд  шилжүүлэх

–          Баяр наадам тойрсон  цолны найраа найраа, эрлийз хүрлийз морьдын уралдаан,  бөх моринд сэргээш хэрэглэх явдал зэрэг  эрүүл  биш үзэгдлүүдийг хязгаарлах, улмаар  баяр наадмыг  үндэсний төдийгүй   монгол туургатны хэмжээний олон улсын  наадам цэнгүүн болгох ажлыг судлан хэрэгжүүлэх   гэх зэрэг  санал зөвлөмжийг тусгасан  байна.

Засгийн газар, баяр наадмыг зохион байгуулах комисс Онлайн парламентын төлөөлөгчдийн дээрх саналд  ямар хариулт өгөх нь  одоогоор тодорхойгүй байна.

А.Тамир

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …