Мэргэжлийн сэтгэл зүйчдэд зориулсан чадавхжуулах сургалт эхэллээ

Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хооронд байгуулсан Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хүрээнд “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төсөл дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн зөн Монгол ОУБ, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн хамтран мэргэжлийн сэтгэл зүйчдэд зориулсан “Хүн худалдаалах гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх нь” сэдэвт чадавхжуулах сургалтыг энэ сарын 25-29-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад Цагдаагийн ерөнхий газар болон аймаг, нийслэл, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, төрийн бус байгууллагын сэтгэл зүйчид хамрагдаж байна.

 

 

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …