Хан-Уул дүүрэг XX хороо, “Хөрш заан” хотхоны урд “Туул” голын бургасанд гал гарч байна гэсэн дуудлага /2024-03-31/ өчигдөр 19:57 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах, 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж иргэн Н шашны зан үйл үйлдэж бургасан дунд гал гаргасныг унтрааж аюулгүй болгожээ. Мөн тухайн иргэнийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Цасан бүрхүүл багасаж, хаврын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбоотой санаатай болон санамсаргүй байдлаас гал алдаж улс, иргэд, нийтийн өмчид их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй. Тиймээс анхаарал болгоомжтой байж гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.