БНСУ-ын MBC телевизтэй хамтран “Хөх баавгай-Кимбаб“ шинэ аяллын хөтөлбөр гаргана

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогод Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Иймд орон нутгийн бараа бүтээгдэхүүнийг аяллын жимээр худалдаалах, нутгийн брэнд хөгжүүлэхэд MBC телевизтэй хамтран ажиллаж Хөх баавгайн жимээр буюу Солонгосын жуулчдад зориулсан  “ХӨХ БААВГАЙ-КИМБАБ” шинэ аяллын хөтөлбөр гаргахаар тохиролцлоо.

“ХӨХ БААВГАЙ” төслийг Хөвсгөл аймагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөлтэй хамтран хэрэгжүүлж байна.

Уулзалтад БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БНСУ-ын MBC телевизийн захирал Ан Хёнг Жун, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Ууганбаяр болон албаны хүмүүс оролцлоо.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …