“Grow with Google Mongolia” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

Google компани, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтарч мэргэжлийн цахим ур чадвартай 1,000 боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Grow with Google Mongolia”  хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр  боллоо.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хөтөлбөрийг нээж, “Google” компанийн төлөөлөгч Монголын элсэгчдэд мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.

 

“Grow with Google Mongolia”  хөтөлбөр нь 5 сарын хугацаанд цахимаар англи хэл дээр Coursera платформ дээр явагдаж, бататгах болон ажлын байранд бэлдэх ур чадварын сургалтууд монгол хэл дээр танхимаар зохион байгуулагдана.

Google компанийн албан ёсны эрхтэйгээр Монгол Улсад анх удаа хэрэгжүүлж байгаа “Grow with Google Mongolia” тэтгэлэгт хөтөлбөр нь “Google Career Certificate”-ийн 1.2 сая төгрөгийн үнэ бүхий цахим сургалт, 40 цагийн танхимын сургалт, 30 цагийн ажлын байранд бэлдэх хөтөлбөрийг багтаасан ба оролцогч бүрт 3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаагаараа онцлогтой юм.

Дотоодын аж ахуйн нэгжүүд тус хөтөлбөрт хамтарч ажилласнаар зөв хандлагатай, англи хэлний зохих түвшний мэдлэгтэй, цахим ур чадвартай оролцогчдыг дадлагын үр дүнд суурилан сонгон шалгаруулан авах боломжтой.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …