ОБЕГ: Баянхошууны шинэ буудалд байрладаг “Миний” дэлгүүрт гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 10:28 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги,  СХД-ийн онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 29, 26  дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …